top of page

Та бараа материалын зардлаа тооцдог уу?

Updated: May 12



Таны бараа материалын зардал хамгийн багаар тооцоход нийт өртөгийн 20%-г эзэлдэгийг ТА МЭДЭХ ҮҮ?



Хамгийн энгийн жишээ татахад Монголд байгаа ихэнх худалдаа, үйлдвэрлэлийн компанийн маркетингийн зардал нийт өртгийн 3%-5%-тай тэнцүү байдаг. Харин бид үүнийг төлөвлөх, хэрэгжүүлэх болон хяналт тавихдаа гаргууд сайн ажилладаг бол өртгийн 20%-тай тэнцэх, бараа материалын нөөцтэй холбоотой зардалд ач холбогдол төдийлөн өгдөггүй.



Хэрвээ та бараа материалын зардлыг удирдаж бууруулахыг хүсч байвал доорх 10 төрлийн зардлыг хянаж ажиллах хэрэгтэй шүү.



1. Мөнгө түгжилтийн зардал:


Анх бараа материалын татан авалтад мөнгө зарцуулснаас эхлээд эцсийн хэрэглэгч тухайн бараа материалыг худалдан авч, төлбөр барагдуулах хүртэлх хугацаанд бид мөнгөө түгждэг.


Энэ зардлыг зах зээлийн дундаж хүүгээр тооцож болох бөгөөд жишээ нь дундаж хүү сарын 1.5%, мөнгө түгжих хугацааг 4 сар гэж үзвэл нийт 6% хүүгийн зардал тооцогдоно.



2. Бараа материалыг хадгалалтын зардал: Зөвхөн агуулахыг авч үзвэл


a. Шинээр агуулах нээх: Нэг удаагийн шинжтэй хөрөнгө оруулалтын зардал бөгөөд тухайн агуулахын цар хүрээнээс хамаараад зардлын хэмжээ тогтоно. Зөвхөн харилцагч хэрэглэгчдээ ойртох зорилгоор нэмж агуулах нээх гэж байгаа бол аль болох нээхгүй байхыг зөвлөж байна.


b. Агуулахын тогтмол зардал: Үйл ажиллагааг тасалдалгүй явуулахтай холбоотой түрээс, элэгдэл, цалин, ашиглалт болон бусад холбогдох зардлын нийлбэрээр тооцож болно.



3. Бараа материалын хорогдлын зардал:


Тухайн барааг хэрэглэгчид борлуулах хүртэлх хадгалалт, тээвэрлэлтийн явцад гарсан эвдрэл гэмтэл, хүчинтэй хугацаа дууссан, чанарын доголдол, тооллогын дутагдал зэргийг нийтэд нь бараа материалын хорогдлын зардлаар тооцно.



4. Бараа материалын үлдэгдлийг бууруулах идэвхжүүлэлтийн зардал:


Зөвхөн их хэмжээний үлдэгдэлтэй эргэц удаан бараан дээр зарлаж буй идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг бараа материалын зардлаар тооцдог.



Жишээ нь: Агуулах чөлөөлөх худалдаа, Хүчинтэй хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүний урамшуулал 1+1 гэх мэт.



5. Бараа материалын хяналтын зардал:


Тухайн зардалд бараа материалын тооллогын үйл ажиллагаа болон зөв газарт байршуулах байнгын чанар болон бусад хяналттай холбоотой зардлуудыг авч үздэг.



6. Бараа материалын хандив болон устгалын зардал:


Зах зээл дээр шууд борлуулах боломжгүй, чанарын алдагдал гарсан, хүчинтэй хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хандивлах болон устгал хийх үйл ажиллагаа нь дээр гарч буй зардлыг тооцдог.



7. Бараа материалын татварын зардал:


Импортын татвар болон бусад бараа материалтай холбоотой татварыг авч үзнэ.



8. Бараа материалын даатгалын зардал:


Шууд бараа материалыг даатгах зардал болон бараа материалтай холбогдох хөрөнгийн даатгалыг нийтэд бараа материалын даатгалын зардалд тооцно.



9. Бараа материалын захиалгын зардал:


Анх бараа материалын захиалга боловсруулах процессоос эхлээд агуулах болон борлуулалтын сувагт орлого авах хүртэлх үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн цалингийн зардлаар тооцдог.



10. Алдагдсан боломжийн зардал:


Тухайн бараа материалын татан авалтад оруулсан мөнгөн хөрөнгө хэрвээ үнэгүйдвэл түүний оронд ядаж хадгаламжийн хүүгээр тооцсон орлогын зөрүүгээр тооцно.



Бараа материалтай холбоотой зардлуудыг олон улсын жишгийн дагуу авч үзвэл доорх эзлэмжтэй байдаг. Та өөрийнхөө компанийн зардлыг харьцуулж үзээрэй.

ree

Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page