top of page

Нийлүүлэгчийн гүйцэтгэл удирдах

Updated: May 12


Худалдан авалт болон нийлүүлэлтийн процессыг хэрэгжүүлж буй талууд харилцан үр ашигтай тогтвортой хамтын ажиллагааг бий болгоход,


хамгийн түрүүнд баримт болон дата мэдээлэлд тулгуурлан ажиллах нь чухал байдаг.


Үүнд доорх голлох нөхцөлүүдийг хоёр талдаа харилцан ашигтайгаар тохиролцож хамтран ажиллах шаардлагатай:



ree

Гэрээний нөхцөл:

Ихэнхи компаниудын хувьд үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчтэй гэрээ байгуулахдаа зөвхөн үнийн нөхцөл дээр хэт их төвлөрч хэлэлцээр хийх хандлагатай байдаг.

Мэдээж бүтээгдэхүүний үнэ ямар байх нь чухал хэдий ч яг гэрээ байгуулснаас хойш хэрэгжүүлэлт дээр үнээс бусад нөхцөлүүд эцсийн хэрэглэгч дээр тухайн бүтээгдэхүүнийг ямар зардалтай очих гол хүчин зүйлс болдог.


Иймд дээрх нөхцөлүүдийг бүтнээр нь гэрээн дээр тусгаж хариуцлагын асуудлыг тодорхойлох нь ирээдүйд гарах нэмэлт зардлууд болон эрсдэлийг удирдахад өндөр ач холбогдолтой байдаг.

Захиалгын дата мэдээлэл:

Бидний компани дээрээ ашигладаг ихэнхи программ дээр захиалгын дата мэдээллийг бүртгэдэггүй бөгөөд зарим тохиолдолд бид худалдан авалтын дата мэдээлэлтэй захиалгын дата мэдээллийг андуурдаг.


Захиалгын дата мэдээлэл нь анх таны эсвэл танай компанийн нийлүүлэгчээс худалдан авахыг хүссэн тухайн бүтээгдэхүүний тоо хэмжээ/хугацаа/чанар гэж ойлгож болно.


Энэ нь мэдээж нийлүүлэгчийн барааны бэлэн байдал болон бусад хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж эцсийн байдлаар бид хүлээн авдаг.


Иймд анх захиалсан мэдээллийг бүртгэж гүйцэтгэлтэй нь харьцуулалт хийх байдлаар нийлүүлэгчийн тодорхойгүй байдал буюу эрсдэлийг дүгнэж болно.

Нийлүүлэгчийн үйлчилгээг дүгнэдэг түлхүүр үзүүлэлтүүд:

Гэрээний урьтач нөхцлийн бас нэг чухал хэсэг бол нийлүүлэгчтэй байгуулах гэрээний хугацаанд дээд хязгаарыг тогтоож өгөх явдал байдаг.


  • SIFOT [Supply in full on time] – Захиалсан тоо хэмжээнд нь, цагт нь, чанарын дагуу хүлээн авсан хувь


  • DIF [Delivery in full] – Захиалсан тоо хэмжээний дагуу хүлээн авсан хувь


  • DOT [Delivery on time] – Захиалсан цаг хугацаандаа хүлээн авсан хувь


  • DOQ [Delivered on quality] – Захиалсан чанарын дагуу хүлээн авсан хувь


Дээрх KPI үзүүлэлтүүд дээр гүйцэтгэлээ хэмжиж зорилтоо тодорхойлж, нийлүүлэгчтэй холбоотой үйл ажиллагааны сайжруулалт төлөвлөлтийг хийж ажиллах нь тогтвортой хамтын ажиллагааг бий болгодог.

Нийлүүлэгчийн уян хатан нөхцөл:

Энэ нь бэлтгэн нийлүүлэгч эсвэл үйлдвэрлэгч нь таны гэрээний дараах саналуудад хир нааштай ханддаг болон ач холбогдол өгч ажилладаг эсэх нөхцөл юм.


ол шалтгаан нь таны худалдан авалтын хэмжээ нь тухайн компанийн борлуулалтын хэдэн хувийг эзэлж байна гэдэгтэй шууд хамааралтай байдаг.

Сайн практикуудад 5%-20% байх нь тохиромжтой гэж үздэг бөгөөд үүнээс бага эсвэл хэт их байх нь өндөр эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг.


Дээрх дата мэдээлэл болон үзүүлэлтүүдийг ашиглан худалдан авалтын үйл ажиллагааг аналитик талаас нь харж удирдах нь,


шинэ үеийн худалдан авалтын менежментийн гол онцлог тул,


та мэдрэмжээрээ бус баримт, дата нь дээр тулгуурлан шийдвэр гаргаж байгаарай.


Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page