Нийлүүлэгчдийн оновчтой хуваарилах
- Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК Info
- Nov 23, 2023
- 2 min read
Updated: May 12
Худалдан авалтын багтаа нийлүүлэгчдийг оновчтой хуваарилж чаддаг уу?
Эсвэл арай туршлагатайд нь хамаг асуудлаа овоолчхоод сууж байна уу?
20-c дээш бэлтгэн нийлүүлэгчтэй компанийн хувьд худалдан авалтын асуудлыг багаараа хариуцах нь илүү оновчтой байдаг.
Нийлүүлэгчдийн тоо өсөх тусам багийн гишүүдийн тоо өсөх хандлагатай байдаг.
Гэвч багийн гишүүдийн тоо олшрох тусам оновчтой хуваарилалт хийхэд илүү төвөгтэй болдог.
Иймд худалдан авалтын багт нийлүүлэгчдийг оновчтой хуваарилалт хийхэд дараах үзүүлэлтүүдийг судалж үзэн ачаалал болон ач холбогдлыг тэнцвэржүүлэлт хийх нь тухайн компани болон хариуцагчид нэн чухал юм.

1) Нийлүүлэгчийн ABC/XYZ категоричлолын дагуу хуваарилах:
Нэг талаас ABC буюу нийлүүлэгчдийг борлуулалтын үнийн дүнгээр нөгөө талаас XYZ буюу тухайн нийлүүлэгчийн эрсдэлийн хэмжээгээр тооцож худалдан авалт гадаад харилцааны мэргэжилтнүүдэд хуваарилалт хийх.
2) Захиалга биелэлтийн хугацааны [Lead time] дагуу хуваарилах:
Тухайн нийлүүлэгчийн бүтээгдэхүүн болон байршлаас хамаарч ялгаатай хугацаа шаардагддаг.
Үүнийг дагаад нэг удаагийн захиалга дээр хэчнээн хэмжээний ачаалалтай ажиллах нь тодорхойлогддог.
Иймд захиалга биелэлтийн хугацааны дагуу мэргэжилтнүүддээ тэнцвэртэй хуваарилалт хийх шаардлагатай.
3) Нийлүүлэгчийн гэрээнд заасан стандарт шаардлагын дагуу хуваарилалт хийх:
Тухайн нийлүүлэгчтэй хийсэн гэрээний төрөл болон гэрээнд заасан нөхцөлүүд харилцан адилгүй ялгаатай байдаг.
Зарим нийлүүлэгч дээр худалдан авалт хийхэд 1-2 хүнтэй харилцдаг бол зарим нийлүүлэгчтэй 20-30 хүнтэй харилцаж, холбогдох мэдээллийг өгч ажиллах шаардлагатай байдаг.
Иймд гэрээний нөхцөлөөс хамаарч мэргэжилтнүүдэд тэнцвэртэй хуваарилалт хийх шаардлагатай.
4) Стратегийн ач холбогдолтой нийлүүлэгчдийн бөөгнөрлийг хуваарилах:
Ихэнхи компаниудад арай туршлагатай, зөөлөн чихтэй мэргэжилтэн дээрээ ихэнхи чухал нийлүүлэгчдээ хуваарилдаг муу туршлага байдаг.
Энэ нь ачаалал талаасаа ч эрсдэл талаасаа ч урт хугацаандаа асуудлууд гардаг.
Иймд хэрвээ өндөр ач холбогдолтой нийлүүлэгч гэж үзэж байгаа бол олон сагсанд өндгөө байршуулахтай яг адил олон мэргэжилтэнд хуваарилалт хийх хэрэгтэй шүү.
Дээрх 4 гол хүчин зүйлээс хамааруулж нийлүүлэгч бүр дээр 1-10 гэсэн байдлаар үнэлгээ хийж одоо байгаа мэргэжилтнүүд дээрх ачааллыг нь шалгаад үзээрэй!!!
Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.
Таньд амжилт хүсье
