top of page

Татан авалтын тоо хэмжээ гаргах

Updated: May 12


Бүх л төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдийн захиалгын тоо хэмжээг боловсруулахдаа мэдрэмжээр бус туршигдсан сайн аргачлал ашиглан гүйцэтгэх нь таны хөрөнгө оруулалтын өгөөж болон хэрэглэгч, харилцагчийн үйлчилгээг сайжруулах гол түлхүүр нь болдог.


Иймд бараа бүтээгдэхүүний захиалгыг тодорхой аргачлал ашиглан боловсруулахад хамгийн түрүүнд доорх дата мэдээллүүд дээр анхаарах шаардлагатай.


  • Ирээдүйн борлуулалт, үлдэгдлийн ЗӨВ дата мэдээлэл. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцах

  • Нийлүүлэгчийн захиалга биелэлтийн хугацааны ЗӨВ дата мэдээлэл. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцах

  • Чухал болон чухал биш бүтээгдэхүүний ЗӨВ дата мэдээлэл. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцах


MIN-MAX гэж юу вэ?


MIN – Бараа материалын нөөц буюу үлдэгдлийн хамгийн бага түвшин бөгөөд MIN төвшнөөс барааны үлдэгдэл доошилсон тохиолдолд тасалдал үүсэх эрсдэлд ордог.


MAX – Бараа материалын нөөц буюу үлдэгдлийн хамгийн их түвшин бөгөөд MAX төвшнөөс барааны үлдэгдэл дээшилсэн тохиолдолд илүүдэл үүсэх эрсдэлд орно.


MIN-MAX бараа материалын нөөц дээр хэрхэн тогтоох вэ?


ree

Бараа материалын нөөц дээр бүтээгдэхүүний үлдэгдлийн MIN түвшинг дараагийн захиалга ирэх хүртэлх хамгийн бага нөөц гэж үздэг.

 

Өөрөөр бол захиалга биелэлтийн хугацаан дахь борлуулалтын хэмжээ гэж ойлгодог учир Борлуулалт * Захиалга биелэлтийн хугацаагаар үржүүлж тооцно.

 

Харин MAX тооцохдоо чухал болон чухал бишээр [ABC категори] нь хуваарилаж хэрвээ чухал бүтээгдэхүүн тохиолдолд – MIN 2.5-2.0, чухал биш бүтээгдэхүүн тохиолдолд – MIN 1.5 гэж тооцож болно.

 

Захиалгын хугацаа болон хэмжээг хэрхэн тооцох вэ?

 

Захиалгын боломжит хугацааг тооцохдоо үлдэгдлийн түвшингөөс хамаарч хэрвээ MAX бага тохиолдолд захиалга хийх бол,

 

MAX их тохиолдолд захиалга хийх боломжгүй гэж үзнэ.


Захиалгын хэмжээг тооцохдоо MAX – Үлдэгдэл = Захиалгын тоо гэсэн хэмжээгээр тооцдог.


Жишээ: АBC компанийн Бүт-1-н тавдугаар долоо хоногийн захиалгыг хэрхэн боловсруулах вэ?


ree

Дээрх аргачлалыг бүх нийлүүлэгчдийн бүтээгдэхүүн дээр ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн 1-7 хоногийн захиалга биелэлтийн хугацаатай тохиолдолд ашиглах боломжтойг анхаарна уу.


Та дээрх ЧИМХ МЭДЭЭЛЭЛТЭЙ холбоотой үнэгүй видео сургалт болон дата моделийг ЭНД ДАРЖ үзээрэй.

 

Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page