top of page

Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэлт (1)

Updated: May 12


Шинээр зах зээлд бүтээгдэхүүн нэвтрүүлэх үйл ажиллагаа нь байгууллагыг тэр чигт нь хамардаг том цар хүрээтэй, өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа тул хамгийн түрүүнд стандартчилах шаардлагатай байдаг.


Мөн бараа материалын нөөц талаас нь авч үзвэл цаашид нөөцийн зохистой байдалд шууд нөлөөтэй байдаг тул зайлшгүй нөөц хариуцсан мэргэжилтнийг оролцуулж эцсийн шийдвэрийг гаргах хэрэгтэй.


  1. Татан авалтын ямар нөхцөлөөр шинэ бүтээгдэхүүний гэрээг хийх гэж байна вэ?

  2. Хаанаас эхний татан авалтын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх вэ?

  3. Хэзээ энэ бүтээгдэхүүн зардлаа нөхөөд ашигтай ажиллаж эхлэх вэ?


  Дээрх 3 асуудлыг ЗӨВ шийдэж чадсан эсэхээс хамаарч цаашид тухайн бүтээгдэхүүний амьдралын мөчлөг ямар хугацаатай байх нь шалтгаалж болно.



ree

Шинэ бүтээгдэхүүний гэрээний нөхцөл


Анх шинэ бүтээгдэхүүнийг татан авах гэрээнд доорх нөхцөлүүдийг тусгах шаардлагатай байдаг бөгөөд үүнээс хамаарч ирээдүйн эрсдэлүүдийг удирдах боломжтой:


  • Нийлүүлэгчээс хамаарсан хугацааг тохирох болон зөрчигдсөн тохиолдолд хариуцлагын нөхцөлүүдийг тусгах

  • Захиалгын доод хэмжээг [MOQ] шаталсан байдлаар тохирох

  • Татан авалтын төлөвлөгөө бус таамаглалыг санал болгох


Дээрх гэрээний мэдээлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзээрэй.


Шинэ бүтээгдэхүүн татан авалтын эх үүсвэр

 

Шинэ бүтээгдэхүүний татан авалтыг одоо ашиглаж буй эргэлтийн хөрөнгөөс санхүүжилт хийж болдоггүй. 

 

Учир нь одоо ашиглаж буй эргэлтийн хөрөнгө нь бусад бүтээгдэхүүний татан авалтын эх үүсвэр тул мөнгөн урсгалын тасалдлын эрсдэлд орох магадлалтай.


Иймд хуримтлагдсан ашиг эсвэл гадаад эх үүсвэрээс шинэ бүтээгдэхүүний санхүүжилтийг хийх нь мөнгөн урсгалын хувьд хамгийн эрсдэл багатай гэж үздэг.

 

Шинэ бүтээгдэхүүний хугарлын цэгийг тооцох

 

Нэг талаас шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ гэдэг нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа гэж ойлгож болно.

 

Дараагийн сэдвээр шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийн 3 гол процессын талаарх сайн практикийг авч үзэх болно.

 

Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page