top of page

Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэлт (3)

Updated: May 12


Шинэ бүтээгдэхүүнийг амжилттай зах зээлд таниулж нэвтрүүлэх бол нэг ажил харин цаашид зах зээл дээр тогтвортой урт хугацаанд өндөр өгөөжтэй байлгах бол өөр асуудал юм.


Үүний тулд хамгийн түрүүнд зах зээлд нэвтрүүлсний дараах буюу 2 дахь удаагийн захиалгыг ЗӨВ хийх нь юу юунаас илүү чухал байдаг.


Ихэнхи шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд амжилттай нэвтэрсэн ч түүний дараа богино хугацаанд бүтэлгүйтдэг гол шалтгаан нь эрэлтийн хөөсрөлтөд автаж хийсэн 2 дахь удаагийн захиалгууд байдаг бөгөөд үүний эсрэг авах доорх арга хэмжээг хэрэгжүүлж зайлсхийх боломжтой юм.


ree
  • Шинэ бүтээгдэхүүний нэвтрүүлэх үеийн эрэлтийг бүртгэх, хэмжих-Шинэ бүтээгдэхүүний нэвтрүүлэх үед зах зээлд идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг ихээр хийдэг тул эрэлтийн зохиомол өсөлт бий болдог.

  • Нэвтрүүлсний дараах уналтын доод цэгийг тогтоох буюу бодит эрэлтийг хэмжих – Шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүний онцлогоос хамаарч янз бүрийн хугацаатай байж болох ч анх худалдан авсан хэрэглэгчийн дахин худалдан авалт мөн дараагийн шинэ харилцагч бий болохоос хамаарч хөөсөрсөн эрэлт бодит эрэлтийн цэг рүү унах хандлагатай байдаг.

  • Цаашдын бодит эрэлтийг таамаглаж захиалга хийх – Эхлээд бодит эрэлтийн хэмжээн дээр таамаглал хийж дараа нь захиалга биелэлтийн хугацааг бодитоор тооцож оновчтой захиалга хийх.

 

Дээрх 3 моментыг сайтар судалж үзсэний дараа 2 дахь захиалгыг хийхэд оройтохгүй бөгөөд харин ч таны ирээдүйн эрсдэлийг бууруулах давуу талтай байдаг шүү.

 

Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page