top of page

Худалдан авалтын менежментийн 10 сайжруулалт

Updated: May 12

Худалдан авалтын менежментийг дараагийн түвшинд хүргэхийн тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, топ 10 сайжруулалтыг санал болгож байна.


ree

  1. Нийлүүлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө гэрээний уртач нөхцөлүүдээ тодорхойлж түүний дараа хэлэлцээр хийх  

  2. Нийлүүлэгчдийг худалдан авалтын мэргэжилтэн эсвэл багт хариуцуулахдаа нэг талаас ачаалал нөгөө талаас ач холбогдлын зэргээс хамааруулж хуваарилах  

  3. Нийлүүлэгчийн үзүүлж буй үйлчилгээг цаг хугацаандаа, тоо хэмжээний дагуу болон чанартай нийлүүлэлтийн дата мэдээлэлд үндэслэн үнэлгээ, дүгнэлт, сайжруулалт хийх  

  4. Худалдан авалтын процесс дээр дата мэдээллийн бүртгэл бий болгож дата мэдээлэлд үндэслэсэн төлөвлөлт, шийдвэрийг гаргадаг байх  

  5. Татан авалтын тоо хэмжээг худалдан авалтын мэргэжилтэн тооцдоггүй харин төлөвлөлтийн дагуу татан авалт хийхдээ илүү анхаарах  

  6. Худалдан авалтын менежментийн буюу нийлүүлэгчийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын хэмжээ болон худалдан авалтын зардлын KPI зорилтуудыг тогтоож гүйцэтгэлийг тогтмол хэмжих  

  7. Нийлүүлэгчийн үйлчилгээтэй холбоотой нөхцөлүүдийг гэрээнд тусгах зөрчсөн тохиолдолд хариуцлагын нөхцөлийг мөн тусгах  

  8. Нийлүүлэгчийн категоричлолыг ABC ангилалаар хийж чухал болон чухал биш нийлүүлэгчтэй ялгаатай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх  

  9. Гадаад нийлүүлэгчийн инкотермс нөхцөлийг тогтмол шинэчлэн хамгийн бага эрсдэлтэй болон хамгийн бага зардалтайг байнга турших  

  10. Тээврийн төрлүүдийг сонгохдоо хадгалалтын зардал болон захиалгын зардалтай давхар харьцуулалт хийсний үндсэн дээр сонголт хийх

 

Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page