top of page

Supply chain management яагаад чухал вэ?

Updated: May 12



Энэ сэдэв моод болох цаг нь хэдийнээ болжээ. Хэрэв та худалдаа эсвэл үйлдвэрлэлийн бизнес удирддаг бол таны хамгийн сайн мэддэг байх ёстой сэдэв юм шүү.


Supply chain management бол “компани бүтээгдэхүүнээ бий болгохоос эхлээд хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүнээ хүргэх хүртэлх үйл явцыг бүхэлд нь удирдах” тухай юм. Уламжлалт арга барилаас ялгаатай нэг чухал зүйл бий.



Энэ бол УЯЛДАА ХОЛБООНЫ ТУХАЙ.

ree

Худалдан авалт, үйлдвэрлэл, түгээлт логистик – зэрэг бизнесийн функцууд уялдаагүй ажиллаад ирэхэд асуудал үүснэ. Импортын худалдааны компаниудад гардаг нийтлэг жишээг авч үзье.


Улирлын циклтэй бүтээгдэхүүний эрэлтийн өсөлтийн үе ирэхэд үүнийг борлуулалтын ажилтнууд нь мэдэх боловч худалдан авалт хариуцсан ажилтнууд нь мэдэхгүй тууж явна.

Одоогийн барааны үлдэгдлийг борлуулалтын ажилтнууд захиалга хийх болсон гэж бодох боловч худалдан авалтын ажилтнууд нь болоогүй гэж бодно.



Тэгээд нөгөө бүтээгдэхүүн нь тасалдаж эхлэх үед яаралтай горимоор худалдан авалт хийнэ. Магадгүй “яаралтай горимтой” холбоотой тээврийн зардал (жишээ нь хурдан тээврийг сонгох) эсвэл гэнэтийн нэмэлт мөнгөний эх үүсвэр бий болгосонтой холбоотой зардал (жишээ нь, зээлийн хүү) өсөх нөхцөл байдал үүснэ. За тэгээд тасарсан бараа ирэн иртэл хаана хаанаа стрессдэнэ.



Бараа ирээд ч стресс үргэлжлэх тохиолдол бий. Бараа ирсэн ч орлогодож авахгүй удах, сувгуудруу түгээгдэхгүй удах тохиолдол бий. Лангуу дээр очтол нь ТАСАЛДСАН БҮТЭЭГДЭХҮҮН дээр түрүүлж ажиллахаа логистик, борлуулалтын ажилтнууд мэдэхгүй тууж явж магадгүй.



Компани бараатай ч, хэрэглэгчийн гарт очиход бэлэн болоогүй бол тасалдаад л байна гэсэн үг.

Дээрх жишээ дээр борлуулалт, худалдан авалт, логистик нь уялдаатай ажиллаагүйгаас гардаг үр дагаврыг харууллаа. Эдгээр бизнесийн функцууд эцсийн дүндээ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРЭЛТИЙГ ЦАГ ТУХАЙД НЬ ХАНГАХ гэсэн нэг л зорилгоруу ажиллаж байгаа. Хийдэг ажил нь тусдаа боловч нэг цул мэт уялдаа холбоотой ажиллах учиртай юм. Энэ бол Supply chain management -ийг илэрхийлэх хамгийн чухал ойлголт билээ.

Танд Supply chain management -ийн талаарх ойлголтыг товч хүргэхийг хичээлээ.


Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page