top of page

Бараа материалын илүүдлийн үндсэн 3 шалтгаан

Updated: May 12

Барааны материалын үлдэгдлийн хэмжээ нь хэрэглэгч, харилцагчийн эрэлтээс хэт их давсан тохиолдолд илүүдэл нөөц үүсдэг гэж ойлгож болно.

 

Энэ нь бараа материалын зардлыг өсгөхөөс гадна бэлэн мөнгөний хомсдолд орох гол шалтгаан болж байдаг.

 

Илүүдэл нөөцийг хэд хэдэн аргаар тооцож болох бөгөөд хэрвээ танай компани эрэлтийн мэдээллийг бүртгэдэг бол цэвэр илүүдлийг бүтээгдэхүүн бүр дээр тухай бүр тооцож болно.

 

Мөн бараа материалын эргэцээс хамаарч захиалга нөхөн дүүргэлтийн аргачлалууд ашиглан тооцдог.

 

    Барааны нөөцийн илүүдэл үүсэх олон шалтгаанууд практик дээр байдаг. Үүнээс хамгийн түгээмэл тохиолддог үндсэн 3 шалтгааныг авч үзье.


ree

  1. Ирээдүйн эрэлтийг буруу таамаглах: Сайн борлуулалтын таамаглал хийх нь хамгийн түрүүнд эрэлтийн түүхэн дата мэдээлэл дээр үндэслэн тодорхой борлуулалтын таамаглал хийх сайн аргачлал ашиглахаас эхэлдэг.   Гэхдээ эхнээсээ л төгс хийх боломжгүй бөгөөд гол нь таамаглал болон гүйцэтгэл 2-н зөрүүг буюу алдааг хэмжиж [Forecast accuracy] алхам алхмаар сайжирдаг.

  2. Нийлүүлэгчийн захиалгын доод хэмжээ хэт өндөр байх:   Тухайн шалтгаан дээр бидний хувьд гэрээний шинэчлэлт хийхээс өөрөөр шууд сайжруулалт хийх боломжгүй.   Мэдээж хэрэг бүх бүтээгдэхүүний захиалгын доод хэмжээг бууруулж чадахгүй тул юун түрүүнд захиалгын доод хэмжээний дагуу үүсэх, барааны эргэцийг хэмжиж үзээд,   хамгийн өндөр дүнтэй илүүдэл үүсэж буй бүтээгдэхүүнээс эхэлж сайжруулалт хийх шаардлагатай байдаг.

  3. Захиалга, нөхөн дүүргэлтийн буруу аргачлал ашиглах: Захиалга биелэлтийн хугацаанаас хамаарч захиалгын хэмжээг тооцох аргачлалууд өөр өөр байдаг бөгөөд урт байх тусам илүү их эрсдэлтэй байдаг тул илүү нарийн аргачлал ашиглах шаардлагатай.   Буруу аргачлал ашиглан захиалга хийх нь эргээд илүүдэл үүсгэх эрсдэлийг бий болгож байдаг.   [Захиалга биелэлтийн хугацааны талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ үзээрэй]


Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page