top of page

Шинээр агуулах нээж байвал түр анзнаарай!

Updated: May 12

Хэрвээ та үйл ажиллагаагаа өргөтгөх эсвэл хэрэглэгч харилцагчтайгаа илүү ойртох зорилгоор шинээр агуулах нээх гэж байгаа бол та доорх мэдээлэлтэй эхлээд танилцаарай.

 

Ихэнхи компаниуд нэг талаас агуулахын багтаамж нөгөө талаас олон байршлаас харилцагчдадаа бүтээгдэхүүнээ хүргэх үүднээс шинээр агуулах нэмж байгуулах болон түрээслэх шийдвэр гаргадаг.

 

Яг үнэндээ энэ шийдвэр нь оновчгүй байх тохиолдол цөөнгүй байдаг.


Хамгийн түрүүнд танд нэг зүйлийг сануулахад харилцагч захиалга өгснөөс хойш зөвхөн тээвэрлэлтийн хугацаа байдаггүй бөгөөд,


ЗАХИАЛГА БАТАЛГААЖУУЛАХ -> ШИЛЖҮҮЛЭГ ХИЙХ -> БАРААГ БЭЛТГЭХ -> БАРААГ БАГЛАХ -> ТЭЭВЭРЛЭЛТ ХҮЛЭЭХ -> БАРААГ АЧУУЛАХ ->ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ гэсэн процессууд ихэнхи компаниуд дээр байдаг.


Жишээ нь: Анх харилцагчаас захиалга ирснээс хойш 8 цагийн дараа хүргэж өгдөг гэж үзвэл доорх процессуудын хугацааны 6 цаг нь тээвэрлэлтээс бусад үйл ажиллагаанд үлдсэн 2 цаг нь тээвэрлэлтэд зарцуулдаг байх боломжтой юм.


ree

Иймд зөвхөн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаар төсөөлж харилцагчдад илүү ойртохын тулд агуулах нэмж байгуулах нь эргээд захиалга биелэлтийн хугацааг уртасгах өндөр магадлалтай байдаг.  

Учир нь нэгээс олон агуулахаас харилцагчдад барааг хүргэх нь тээвэрлэлтээс бусад үйл ажиллагаанд нэмэлт процесс нэмэхээс гадна удаашруулах муу талтай байдаг.


Доорх мэдээллээс та бүхэн нэг агуулах болон хоёр агуулахтай байхын давуу талуудыг харьцуулж үзээрэй:


ree


Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page