Бараа материалын нөөцийг удирдах 5 энгийн зөвлөмж
- Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК Info
- Oct 12, 2023
- 1 min read
Updated: May 12

Худалдаа, үйлдвэрлэлийн компанийн хувьд бараа материалын нөөцийг удирдах нь борлуулалтыг өсгөх, зардлыг бууруулах, мөнгөн урсгалыг сайжруулах зэрэг бизнесийн үр ашигт олон янзаар нөлөөлдөг билээ.
Бараа материалын нөөцийг удирдахад маш чухал, товчхон зөвлөмжүүдийг нуршилгүйгээр танд өгье.
1. Барааны нөөцийг богино давтамжтай хянаж, хурдтай шийдвэр гаргадаг болох. Үүний тулд та борлуулалт, нөөц, татан авалтын тоо хэмжээг нэг доор багтаасан өөрийн Dashboard-тай болох хэрэгтэй.
2. Та бүх бараанд анхаарч, нэг бүрчлэн удирдаж чадахгүй. Тиймээс ABC болон XYZ катергорчлолыг ашиглан чухлын дарааллыг тогтоож ажиллах хэрэгтэй.
3. Та бүх барааг бэлэн байлгах гэж хичээсний хэрэггүй. Энэ маш хэцүү ба нөгөө талдаа хэт их нөөц үүсгэж зардлыг чинь өсгөх болно. Тиймээс бага борлуулалттай бараанууд дээр тасалдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
4. Идэвхгүй бүтээгдэхүүн буюу хэт бага эргэцтэй, хуучирсан, ирээдүйгүй бүтээгдэхүүнүүдийг нэр төрлөөсөө хасаж цэвэрлэх ажлыг тогтмол хийж байх хэрэгтэй.
5. Борлуулалтын төлөвлөгөө бол амбиц, зорилго байдаг. Тиймээс татан авалтын шийдвэрийг борлуулалтын төлөвлөгөө дээр үндэслэх бус бодит эрэлтийн тооцоолол дээр үндэслэж хийх хэрэгтэй.
Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.
Таньд амжилт хүсье
