Хямралын үеийн эрэлтийн УНАЛТ
- Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК Info
- Oct 12, 2023
- 3 min read
Updated: May 12
Ямарч бизнесс 3-5 жил тутамд тогтмол зах зээлийн хямралын нөхцөл байдалтай тулгардаг тул энэ үед та бүх асуудлыг шийдэж чадахгүй ч хохирол багатай даван туулах боломжтой.
Ёо Ёо эффект:
Бараа материалын эрэлтийн хувьд, өсөлт ба уналтын процесс нь хэлбэлзлийн хэмжээтэйгээ уялдан байнгын шинжтэй өөрчлөгдөх бөгөөд хэзээ ч тогтмол унах эсвэх өсөх гэсэн ойлголт байдаггүй.
Үүнтэй адил Ёо Ёо эффектийн дагуу авч үзвэл хэдийгээр зах зээл дээр хямрал бий болж бүтээгдэхүүний эрэлт огцом унах боловч энэ нь тодорхой цаг хугацаанд эргээд огцом өснө гэсэн үг юм.

Эрэлтийн огцом уналтын үед гаргадаг буруу шийдвэр гаргалтууд:
Бүх бүтээгдэхүүний захиалгыг шууд зогсоодог
Зөвхөн мэдрэмжид тулгуурлан механик захиалгууд хийдэг
Нийлүүлэгчтэй харилцаагаа муутгадаг
Зардал багатай илүүдлийн менежмент хэрэгжүүлдэггүй
Эрэлт дахин сэргэхэд тасалдал ихээр үүссэн байдаг
Хоцорсон мэдээллүүд дээр шийдвэр гаргадаг
Дээрх алдаануудыг дахин дахин давтаж гаргадаг

1-Р АЛХАМ Эрэлтийн огцом уналтын өмнөх бэлтгэл үйл ажиллагаа
Хамгийн түрүүнд танай компани бараа материалын нөөцийн удирдлагад ач холбогдол өгч тогтолцоог бий болгох буюу бараа материалтай холбоотой үйл ажиллагааг хариуцдаг баг, шийдвэр гаргадаг мэдээллийн талбар, бодлого төлөвлөлтийг тодорхой болгох нь бэлтгэл үе шат гэж ойлгож болно. Мөн барааны нөхөн дүүргэлтийн үйл ажиллагааг нэгдсэн төв агуулахаас шууд зохион байгуулах нь илүү үр дүнтэй.
2-Р АЛХАМ Эрэлтийн огцом уналт эхлэх үед хурдтай эсрэг арга хэмжээ авах
Ямар сегментийн бүтээгдэхүүнд огцом өөрчлөлт гарч буйг тодорхойлж дараа нь эрэлт уналтын хурдыг илүү хугацаанд буюу сүүлийн 1-4 долоо хоногийн дундаж борлуулалтаар тооцох
Шинэчилсэн богино хугацааны дундаж борлуулалтад үндэслэн бүх томъёололуудыг шинэчлэх [Min/Max, Аюулгүй нөөц, Дахин захиалгын цэг, Захиалгын хэмжээ, EOQ]
Дээд удирдлагын эсвэл хүний оролцоотой захиалгаас зайлсхийж илүү дата мэдээлэлд үндэслэсэн томьёолол болон автоматжуулалтын үр дүнгүүдийг дагаж ажиллах. Мөн хямралын үеийн буюу илүү тогтвортой эрсдэл багатай бүтээгдэхүүн дээр төвлөрөх
C категорын бараан дээр илүү төвлөрч боломжит бүх замд яваа барааны захиалгыг цуцлах, эрчимтэй идэвхжүүлэлт хийж үлдэгдлийг яаралтай бууруулах
С категорын бүх захиалгыг царцаах үйл ажиллагааг хэрэгжүүлэх
A категорын бараан дээр үлдэгдлийг бууруулах үйл ажиллагаа хийхгүй байхыг анхаарах
Нийлүүлэгчидтэй илүү ойр ажиллаж С категорын барааны нийлүүлэлтийг зогсоож. Харин A категорын барааны захиалга, үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэх дээр анхаарах
Дотоод хамтын ажиллагааг илүү сайжруулж богино хугацааны давтамжтайгаар борлуулалтын гүйцэтгэл болон эрэлтийн өөрчлөлт дээр хамтран ажиллах
3-Р АЛХАМ Эрэлтийн огцом уналтын хохирлыг хязгаарлах: Барааны илүүдэл
Эрэлтийг дахин өдөөх
Үлдэгдэл ихтэй бараан дээр томоохон идэвхжүүлэлтийн аян зохион байгуулах
Агуулах чөлөөлөх худалдаа болон 1+1 урамшуулал
Том харилцагч нар дээр илүү төвлөрч ажиллах
Хандивлах үйл ажиллагааг эрчимжүүлэх
Шинэ бүтээглэхүүний захиалга, судалгааг зогсоох
Борлуулалт хийгдэж буй барааны захиалгыг үргэлжлүүлэх хийх
Мэдээллийн ил тод нээлттэй байдлыг бий болгох
Хэрэглэгч харилцагчдад нөхцөл байдлын талаар ил тод мэдээллэх
Үйлдвэрлэгч, нийлүүлэгчдэд учирч буй эрсдлийг нээлттэй мэдээллэх
Компани дотроо нөхцөл байдлын талаарх нээлттэй мэдээлэл солилцоог бий болгох
4-Р АЛХАМ Эрэлт дахин сэргэхэд хурдан хариу арга хэмжээ авах
Хэрэглэгч болон нийлүүлэгчдээс бодит дата мэдээлэл бүрдүүлэн эрэлтийн бодит трэндийг тодорхойлж зах зээл дээр гарч буй өөрлөлтийг нарийн судалж шийдвэр гаргах.
Илүү богино хугацаагаар борлуулалтын өөрчлөлтийг хэмжиж нөхөн дүүргэлтийн үйл ажиллагааг түүнд тохируулан гүйцэтгэх
Өрсөлдөгчдөөс зах зээлд дахин бараа нийлүүлэлт хийхээс өмнө түрүүлж нийлүүлэлт хийж зах зээл дээрх байр сууриа өсгөх боломжийг битгий алдаарай
Дараа дараагийн богино хугацааны эрэлтийн уналт болон өсөлтөд автаж шийдвэр гаргахгүй байх
5-Р АЛХАМ Барааны тасалдал их хэмжээгээр үүссэн нөхцөл байдал
Доорх шаардлагыг хангасан барааны захиалгыг өндөр өртөгтэй шуурхай тээвэрлэлтээр татан авалт хийж нийлүүлэх
A болон B категорын бараа
Өндөр ашгийн маржинтай
Харилцагч төлбөрөө төлж баталгаажуулсан
Тасалдлын менежментийн арга хэрэгслүүдийг ашиглах
Тасалдлын төлөвлөлт хийж түүнд тулгуурлан хариу үйлдлүүдийг төлөвлөх
ABC/XYZ анализын дагуу чухал харилцагч, чухал бүтээгдэхүүнүүд дээр илүү анхаарах
Нөхөн дүүргэлтийн процесс дээр хүний оролцоог хориглож автомат нөхөн дүүргэлт хийх
Орлох бүтээгдэхүүнийг санал болгох
Бүтээгдэхүүний үнэ, төлбөрийн нөхцлийг дахин хянах
Мэдээллийн ил тод нээлттэй байдлыг бий болгох
Хэрэглэгч харилцагчдад нөхцөл байдлын талаар ил тод мэдээллэх
Үйлдвэрлэгч, нийлүүлэгчдэд учирч буй эрсдлийг нээлттэй мэдээллэх
Компани дотроо нөхцөл байдлын талаарх нээлттэй мэдээлэл солилцоог бий болгох
6-Р АЛХАМ Эрэлт тогтворжих үед хэвийн нөхцөл байдалд шилжих
Өмнөх алхмуудад хийгдсэн түр хугацааны өөрчлөлтүүдийг зогсоож өмнөх горимт шилжүүлэх
Нийлүүлэгчийн захиалга биелэлтийн хугацааг [Lead time] дахин шалгах
Борлуулалтын таамаглалыг шинээр тогтсон эрэлтийн дагуу өөрчлөлт хийж улирлын хамаарлын дахин хянах
Дахин хямралын үе тохиолдоход хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг стандартжуулах
Зарим тохиолдолд хоцорсон гэж үзэж байвал, эрэлтийн огцом уналтыг дагаж шийдвэр гаргах үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь эргээд эрэлт өсөх үед компанид маш том асуудлыг үүсгэх эрсдэлтэй гэдгийг санаарай!
Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.
Таньд амжилт хүсье
