top of page

Захиалга биелэлтийн хугацаа {LEAD TIME}

Updated: May 12


Таны бараа материалын нөөцөө зөв удирдах суурь асуудлын нэг нь захиалга биелэлтийн хугацааг {lead time} оновчтой тогтоох


Та ирээдүйн борлуулалтаа хичнээн зөв таамаглаад, ямар ч сайн бараа материалын нөөцийг удирдах аргачлал ашиглалаа гээд, хэрвээ таны захиалга биелэлтийн хугацаа [Lead time] алдаатай буруу тохиолдолд эцсийн үрд дүнгүүд бүгд буруу гарна.

Иймээс тухайн хугацааг процесс бүрд бүртгэл үүсгэж зөвхөн гүйцэтгэлийн дата мэдээлэлд үндэслэн зөв тооцож төлөвлөх нь чухал юм.

Тэгвэл Захиалга биелэлтийн хугацаа буюу захиалгын Lead time гэсэн ойлголтыг товчхон тайлбарлахад:

Энэ нь та бараа материалын үлдэгдлээ шалгаж, захиалга боловсруулахаас эхлээд та тухайн барааг орлогодож авч, борлуулах боломжтой болох хүртэлх хугацааг ойлгож болно.

Илүү ойлгомжтой болгох үүднээс процесс бүрийг харуулсан графикийн дагуу тайлбарлая:

ree

1. Захиалга хийх:

Бараа материалын үлдэгдлийг шалгаж, захиалгаа боловсруулж дотооддоо баталгаажуулан, нийлүүлэгчид өгөх хүртэлх хугацааг энэ алхамд авч үзнэ.

2. Нэхэмжлэх авч төлбөр барагдуулах:

Тухайн нийлүүлэгчийн төлбөрийн нөхцөлөөс хамаарч худалдан авалтын захиалгыг нийлүүлэгч дээр эцэслэн төлбөр барагдуулах хүртэлх хугацааг энэ алхамд авч үзнэ.

3. Бараа материалыг үйлдвэрлэх:

Хэрвээ танай нийлүүлэгч үйлдвэрлэсний дараа нийлүүлэлт хийдэг бол үйлдвэрлэх хугацааг тооцож бүртгэх хугацааг энэ алхамд авч үзнэ.

4. Нийлүүлэгч агуулах дээрээ барааг бэлтгэх, баглах хугацаа:

Нийлүүлэгчийн цар хүрээнээс хамаарч тухайн цаг хугацаа бүтээгдэхүүн бүр дээр олон янз байдаг тул нийлүүлэгчтэй улам ойр ажиллаж бодитоор тухайн цаг хугацааг бүртгэх шаардлагатай.

5. Тээвэрлэлтийг хүлээх:

Ямар ч гадаад нийлүүлэгчийн хувьд тээвэрлэлтэд бэлэн болгож хүлээх хугацаа байдгийг битгий мартаарай.

6. Тээвэрлэлтийн үе шат:

Инкотермсийн нөхцөлөөс хамаарч танай тал эсвэл нийлүүлэгч тал эсвэл хамтран тээвэрлэлтийн процессыг удирдаж болох бөгөөд аль ч тохиолдолд тээвэрлэлт эхлэхээс тээвэрлэлт дуус ч гаалийн бүрдүүлэлтэд бэлэн болох хүртэлх хугацааг энэ алхамд авч үзнэ.

7. Гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа:

Ихэнхи байгууллагууд автоматаар 3 хоног гэж авдаг боловч яг гүйцэтгэлээр тооцож үзэхэд маш ялгаатай байдаг тул яг бүртгэл хийж хугацааг хэмжих шаардлагатай.

8. Дотоод тээвэрлэлтийн хугацаа:

Ялангуяа гаалийн бүрдүүлэлт хийж барааг хүлээн авах газраас агуулах хүртэл хол зайтай тохиолдолд тухайн процессын хугацааг хэмжих нь илүү үр дүнтэй.

9. Бараа материалыг орлогодож авах:

Яг үнэндээ ихэнхи байгууллага гаалийн бүрдүүлэлт хийснээр захиалга биелэлтийн хугацааг дууссан гэж дүгнэх хандлагатай, гэвч агуулахын ачааллаас хамаарч орлого авахад заавал тодорхой хугацаа шаардагддаг.

Борлуулалтын сувагт нийлүүлэлт хийсний дараа буюу B2C бизнес эрхэлдэг тохиолдолд доорх захиалга биелэлтийн хугацааг нэмж тооцохыг анхаарна уу.


ree

Тухайн захиалга биелэлтийн хугацааны ард зардал болон алдагдсан боломжийн асуудал байдаг тул зөв бүртгэх нь хамгийн эхний алхам.

Харин дараагийн гол алхам нь гүйцэтгэлийн үр дүнд анализ хийж, аль болох өөрийн байгууллагаас шалтгаалсан хугацааг бууруулах боломжтой шүү.



Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page