top of page

Гэрээний урьтач нөхцөлүүд

Updated: May 12


Худалдаа үйлдвэрлэлийн компанийн хувьд нийлүүлэгчтэй үр дүнтэй хамтран ажиллах нь компанид тогтвортой үр ашгийг бий болгодог учраас доорх 3 асуудал удирдлагуудын толгойны өвчин болдог.


Нэгт: Танайх нийлүүлэгчтэй гэрээ хийхдээ компанийнхаа үр ашигт чиглэсэн урьтач нөхцөлүүдийг тусгаж чаддаг уу?

Эсвэл зүгээр л нийлүүлэгчийн тавьсан гэрээний нөхцөлүүдийг үг дуугүй дагадаг уу?

Хоёрт: Нийлүүлэгчдээ худалдан авалтын баримт, мэдээлэл дээр тулгуурлаж дүгнэдэг үү?

Эсвэл огт дүгнэхгүй мэдрэмжээрээ бүх асуудлаа шийдэж байна уу?

Гуравт: Худалдан авалтын багтаа нийлүүлэгчдийг оновчтой хуваарилж чаддаг уу?


Эсвэл арай туршлагатайд нь хамаг асуудлаа овоолчхоод сууж байна уу?


ЭНЭ УДАА ГЭРЭЭНИЙ УРЬТАЧ НӨХЦӨЛҮҮД ДЭЭР АНХААРАХ АСУУДЛУУДЫГ АВЧ ҮЗЭХ БОЛНО.


Гэрээний урьтач нөхцөл:

Энэ нь танай байгууллагын цаашдын стратегид чиглэсэн санхүүгийн нөөц, хүний нөөц болон бараа материалын нөөцийн оновчтой, үр ашигтай байдлыг хангахад гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн нөхцөлүүдийг хэлдэг.


Мөн тухайн нөхцөлүүдийг шинээр нийлүүлэгчидтэй гэрээ хийхээс өмнө хязгаарласан байдлаар тогтоож өгдөг.



ree

Бүтээгдэхүүний үнийн нөхцөл:

Зах зээлд шинээр нэвтрүүлэх гэж буй шинэ бүтээгдэхүүнийхээ эрэлт болон зах зээлийн онцлогийг нийлүүлэгчтэй холбоо тогтоохоос өмнө судалгаа хийж үнийн дээд хязгаарыг тогтоож болно.

Мөн доорх нөхцөлүүдийг үнийн хэсэгт тохирч гэрээнд тусгах хэрэгтэй:

  • Тээвэрлэлтийн нөхцөл – Ямар ч тохиолдолд тээвэрлэлтийг худалдан авагч тал хариуцсан нь нэгж бүтээгдэхүүнд ноогдох зардал бага тусдаг. [Онцгой нөхцөлтэй бүтээгдэхүүнийг эрсдэл талаас нь нийлүүлэгчид тээврийг даатгаж болно]

  • Хөнгөлөлт, урамшуулал – Шинээр оруулж ирэх бүтээгдэхүүний идэвхжүүлэлттэй холбоотой асуудлыг аль болох нийлүүлэгч талаас тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт авахыг хичээх хэрэгтэй. Зарим тохиолдолд идэвхжүүлэлтийн гэрээг тусад нь хийх ч боломжтой байдаг.

  • Багцын хөнгөлөлттэй үнэ – Хэрвээ та үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулж байгаа тохиолдолд ямар хэмжээтэй татан авалт хийсэн тохиолдолд хэрхэн хөнгөлөлт авах нөхцөлийг тохирох нь ерөөсөө илүүдэхгүй шүү.

Энэ нь танай байгууллагын шинэ бүтээгдэхүүнийг бүтэлгүйтэх эрсдэлээс хамгаалах бөгөөд мөн таны шинэ бүтээгдэхүүн, шинэ нийлүүлэгчийг ямар хүрээнд судлах вэ? гэдэгт чиглэл болж өгдөг.

Бүтээгдэхүүний чанар:

Юун түрүүнд нэгэнт гэрээ хийхээр шийдсэн бол гэрээнд заавал чанарын нөхцөлийг [Хүчинтэй хугацаа, биет байдлын доголдол, үр дүн г.м] тусгаж, захиалга хийх үед нарийвчлан тохирч импорт хийдэг байх шаардлагатай.


Мэдээж хэрэг чанартай холбоотой аливаа асуудал гарахад хэрхэн шийдвэрлэх талаарх товч бөгөөд ойлгомжтой процессыг нэмж тусгасан ч болно.

Нийлүүлэлтийн хугацаа:

Гэрээний урьтач нөхцлийн бас нэг чухал хэсэг бол нийлүүлэгчтэй байгуулах гэрээний хугацаанд дээд хязгаарыг тогтоож өгөх явдал байдаг.


Тухайн хугацааны ард талд таны зардлын асуудал шууд яригдаж байгаа тул бараа материалын эргэц болон Cash to Cash гэсэн үзүүлэлтэд дүгнэлт хийж, тухайн хугацааг байж болох хамгийн дээд хязгаарыг тогтоож өгөх шаардлагатай.


Гэвч ихэнхи худалдан авалт хийх гэж буй байгууллага гэрээндээ нийлүүлэлтийн хугацааг нарийн тохирох нь битгий хэл тусгахгүй үлдээдэг тохиолдол ч цөөнгүй байдаг.

Төлбөрийн нөхцөл:

Компанийнхаа мөнгөн урсгалын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шинээр байгуулах гэж буй гэрээнүүдэд ямар төлбөрийн нөхцөлөөр хийх нь илүү тохиромжтой эсвэл эрсдэлтэй байгааг тухай бүр мэдэгдэх шаардлагатай.


Эргэлтийн хөрөнгөөс шинэ нийлүүлэгчийн захиалгын санхүүжилтийг хийж болохгүй гэдгийг сануулж байна.

Захиалгын доод хэмжээ [MOQ]:

Урьтач бусад гэрээний нөхцөлүүдээс хамгийн чухал нь нэгж бүтээгдэхүүн эсвэл нэг удаагийн захиалгын тоо хэмжээ болон мөнгөн дүн дээр захиалгын доод хэмжээний хязгаарлалт тогтоох байдаг.


Тухайн байгууллага өөрийн санхүүгийн нөөц боломж болон тухайн бүтээгдэхүүний эрэлтийн хэмжээтэй уялдуулж Захиалгын доод хэмжээн дээр хязгаарлалт тогтоох шаардлагатай юм.


Үүнээс шалтгаалж бодит байдалд ихэнхи байгууллагууд маш их үлдэгдэлтэй мөнгө түгжилтийн зардал ихээр үүссэн байдаг бөгөөд хэрвээ таны хэрээс хэтэрсэн захиалгын доод хэмжээг нийлүүлэгч хүсч байвал эргээд нэг бодоод үзээрэй.

Татан авалтын төлөвлөгөө:

Татан авалтын төлөвлөгөө бус татан авалтын таамаглалыг аль болох урт хугацаагаар нийлүүлэгчтэй тохиролцох нь танд давуу талыг авчирна.


Нэгэнт татан авалтын төлөвлөгөө тохирох шаардлагатай тохиолдолд бүх потенциалыг ашиглаж хийх бус аль болох багаар тохирох нь зүйтэй шүү.


Хэзээ ч татан авалтыг ихэсгэж тохирч болно шүү дээ.


Дээрх мэдээллийг шинэ нийлүүлэгчтэй гэрээ хийхээсээ өмнө нь боловсруулсан байх нь ямар ч тохиолдолд таныг эрсдэлээс хамгаалах боломжтой.


Мөн чиглэл өгөх давуу талтай тул та бүхнээс шинэ нийлүүлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө гэрээний урьтач нөхцөлийг тогтоохыг зөвлөж байна.



Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page