top of page

Бараа материалд ABC анализ хийх

Updated: May 12


Бараа бүтээгдэхүүний дээрээ ABC анализ хийж, хамгийн чухал бүтээгдэхүүнээ ялгаатай байдлаар удирдах зөвлөмжийг танд хүргэж байна.


1. Яагаад бараа бүтээгдэхүүний нөөцийг бүлэглэн категоричлол хийх шаардлагатай юм?


2. Ямар аргачлалаар хийх нь илүү үр дүнтэй юм?


3. Мөн өөрийн компани дээр энгийн эксел ашиглан ABC анализ хийж болох уу?

Гэсэн 3 асуултад та хариулт хайж байна уу? Тэгвэл энэ чимх мэдээлэл яг танд хэрэг болох болно.



ЯАГААД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БҮЛЭГЛЭН КАТЕГОРИЧЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?


  • Энэ нь та өөрийн бараа бүтээгдэхүүнээ чухал болон чухал бишээр нь ангилах тухай ойлголт юм.

  • Мэдээж бидэнд ямар бүтээгдэхүүн чухал болон ямар бүтээгдэхүүн чухал бишийг мэдсэнээр маш олон боломжуудыг олж харна. Жишээ нь: Та ямар бүтээгдэхүүнийг аль болох таслахгүй бэлэн байлгах, мөн ямар бүтээгдэхүүнийг тасалсан ч танд төдийлөн хор хөнөөл учруулахгүй юм гэдгийг, олж мэдэж чадна гэсэн үг.

  • 1 ширхэг A нэр төрлийн барааг таслах нь 20 ширхэг C нэр төрлийн бараатай дүйцдэг тул яг ижилхэн арга барилаар удирдах нь учир дутагдалтай юм.

КОМПАНИЙНХАА БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТЭГВЭЛ ХЭРХЭН БҮЛЭГЛЭЖ КАТЕГОРИЧЛОХ ВЭ?


Өмнө нь та 80/20 зарчим буюу Паретогийн зарчим гэж сонсож байсан байх, тэгвэл бараа бүтээгдэхүүний категорчлол хийхэд ч паретогийн зарчмыг ашиглан хийдэг.



ree

Дээрх графикаас та хамгийн өндөр борлуулалттай нийт нэр төрлийн 5% нь таны борлуулалтын 40% буюу A бүтээгдэхүүн

Нийт нэр төрлийн 20% нь нийт борлуулалтын 80% буюу A+B бүтээгдэхүүн гэсэн чухал бүтээгдэхүүнээ ялган харж болохоор байна.


Харин нийт нэр төрлийн буюу үйл ажиллагааны зардлын 80% борлуулалтын орлогын 20% эзэлж байгаа бүтээгдэхүүнийг С бүтээгдэхүүн гэдгийг ойлгосон байх.


Жишээ нь: Батаагийн ажиллуулдаг жижиг супермаркет нийт 800 нэр төрөл дээр ажилладаг ба сардаа дунджаар 50 сая төгргийн борлуулалт хийдэг гэж үзвэл.

  • Хамгийн өндөр борлуулалттай 5% буюу 40 нэр төрөл нь нийт борлуулалтын 40% буюу 20 сая төгрөгийн борлуулалт хийдэг – А бараа

  • Хамгийн өндөр борлуулалттай 160 нэр төрөл нь нийт борлуулалтын 80% буюу 40 сая төгрөгийн борлуулалт хийдэг – А болон B бараа

  • Харин үлдсэн буюу 640 нэр төрөл нь нийт борлуулалтын 20% буюу ердөө 10 сая төгрөгийн борлуулалт хийдэг. – C бараа


ree


Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page