top of page

БМ нэр төрлийн тоог бууруулах

Updated: May 12


Байгууллага Хүн, Санхүү, Бараа материал гэсэн 3 цөм нөөцийг удирддаг гэдгийг та мэдэх байх.


Хүний нөөц болон Санхүүгийн нөөцийг Монголд хэрхэн удирдах талаар мэдлэг, туршлага харьцангуй хөгжиж байгаа.


Харин та Бараа материалын нөөцөө удирдах мэдлэг, туршлага мөн хэрхэн дүгнэж, яаж сайжруулалт хийх аргаа олсон уу?


Энэ тал дээр танд хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай 3 асуудлыг хүргэж байна.


Нэгт: Ихэнхи компани дээр бүтээгдэхүүн шинээр нэмэх үйл ажиллагаа тодорхой байдаг харин бүтээгдэхүүнийг хасах үйл ажиллагаа танай байгууллагад тодорхой байдаг уу?


Хоёрт: Өнгөрсөн гүйцэтгэл болон борлуулалтын таамаглалд суурилж захиалга хийж байна уу?


Эсвэл борлуулалтын зорилт, төлөвлөгөөнд хөтлөгдөн захиалгаа хийж байна уу?


Гуравт: Тодорхой аргачлал ашиглаж захиалга боловсруулж байна уу?


Эсвэл зүгээр л мэдрэмжээрээ хийгээд байна уу?


ЭНЭ УДАА "БАРАА МАТЕРИАЛЫН НЭР ТӨРЛИЙН ТООГ БУУРУУЛАХ" АСУУДЛЫГ АВЧ ҮЗЭХ БОЛНО.


Идэвхтэй нэр төрлөөс идэвхгүй нэр төрөлд шилжүүлэх дүрмээ тодорхойлох:


Компани бүр өөрийн бизнесийн онцлогоос хамаарч Шинэ нэр төрөл -> Идэвхтэй нэр төрөл -> Идэвхгүй нэр төрөл [Хасах] шилжих дүрэм,


нөхцөлийг тогтоож тухайн нөхцөл биелсэн тохиолдолд сар бүр бүтээгдэхүүний төлөвийг өөрчилж зөвхөн ЗӨВ БҮТЭЭГДЭХҮҮНД төвлөрч ажиллах нь бараа материалын сайжруулалтын чухал алхам юм.


Та бүхэнд тус болох үүднээс нэр төрлийн тоог бууруулах зарим сайн практикыг хүргэж байна:


1) ABC/XYZ категоричлолын дагуу нэр төрлийг бууруулах:


Хамгийн муу борлуулалттай дээрээс нь хамгийн эрсдэлтэй бараа буюу CZ категорийн нэр төрлийг хамгийн түрүүнд нийт нэр төрлөөс ялгаж,


тухайн категори дотроо ашгийн түвшин хамгийн бага бүтээгдэхүүнийг хасах нэр төрөлд оруулах.


Тухайн бүтээгдэхүүн нь таны бусад нэр төрлийн үр ашгийг зүгээр л сороод сууж байгаа гэж ойлгож болно.


ABC/XYZ категорийн талаарх ойлголт авахыг хүсвэл доорх линкээр орж үнэгүй сургалтыг үзээрэй:


Үнэгүй сургалтын линк: https://www.supply-chain.mn/free1


2) Захиалгын доод хэмжээ хэт өндөр нэр төрлийг хасах:


Практик дээр ихэвчлэн борлуулалт тааруухан бүтээгдэхүүний захиалгын доод хэмжээ тухайн бүтээгдэхүүний потенциалаас хэт давсан байдаг.


Иймд C категорийн бүтээгдэхүүний захиалгын доод хэмжээг борлуулалттай харьцуулалт хийж хэрвээ хэт урт хугацаатай байвал эргэлзэлгүй цаашид хасах нэр төрлийн жагсаалтад оруулаарай.


3) Хэт удаан эргэцтэй нэр төрлийг хасах:


Тухайн бүтээгдэхүүний барааны эргэц хоног нь захиалга биелэлтийн хугацаатай харьцуулахад хэт урт байгаа тохиолдолд танд нэг бол борлуулалтын хэмжээг өсгөх эсвэл цаашид тухайн бүтээгдэхүүнийг хасах л шаардлага тулгарна.


Хэрвээ эргэлзэж байгаа бол таны энэ хугацаанд хүртэл зардал гарсаар байгааг санаж эргэлзэлгүй шийдвэрээ гаргаарай.


Захиалга биелэлтийн хугацаатай холбоотой ойлголт авахыг хүсвэл доорх линкээр орж уншаарай:



4) Муу түүхтэй нэр төрлийг хасах:


Бүтээгдэхүүний анх татан авалт хийсэн огнооноос хойш одоог хүртэлх мэдээлэл танд байгаа бол хугацаа дууссан болон биет байдлын доголдол гарсан гэх мэт чанарын асуудлууд олон давтамжтай гарч байсан бол та тухайн бүтээгдэхүүнийг хасах боломжтой шүү.


Дээрх сайн практикийг ашиглан байгууллага дээрээ хасах нэр төрлийн нөхцөл дүрмүүдээ бий болгож мөрдөж ажиллах.


Мөн та өөрийн бизнесийн онцлогт тохируулан шинээр нөхцөлүүдээ хийсэн ч болно.


Хамгийн гол нь нэр төрлүүдээ шигшиж зөвхөн ЗӨВ БҮТЭЭГДЭХҮҮН дээр ажиллах нь бараа материалын сайжруулалтын гол хүчин зүйлсийн нэг юм.


Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page