top of page

Борлуулалтын гүйцэтгэл дээр суурилж захиалга хийх

Updated: May 12


Худалдаа, үйлдвэрлэлийн компанийн хувьд магадгүй хамгийн чухал шийдвэр гаргах үйл ажиллагаа нь захиалгын тоо хэмжээг эцэслэн шийдвэрлэх байдаг.


Энэ шийдвэр зөв гарсан эсэхээс хамаарч ирээдүйн хөрөнгө оруулалтын өгөөж, борлуулалтын гүйцэтгэл, цэвэр ашгийн хэмжээ ямар байх нь шууд хамааралтай байдаг.


Иймд тухайн шийдвэрийг оновчтой гарахад нөлөөлдөг суурь нэг хүчин зүйл бол ирээдүйн борлуулалтын хэмжээг зөв тооцох юм.



ree


Ихэнхи компаниуд борлуулалтын төлөвлөгөөний дагуу захиалга хийх хандлагатай байдаг бөгөөд яг үнэндээ хамгийн том алдаатай шийдвэрүүд үүнээс хамаарч гардаг.


Яагаад гэвэл борлуулалтын төлөвлөгөө нь хоосон дээр буюу зорилт, амбиц дээр суурилж бий болдог учраас түүний дагуу захиалга хийх нь зах зээлийн нөхцөл байдалтай зөрчилддөг.


Мөн ирээдүйг огтхон ч тааварлаж чаддаггүй учраас борлуулалтын төлөвлөгөөг ашиглаж захиалга хийх нь өндөр эрсдэлтэй шүү.


Иймд борлуулалтын төлөвлөгөөг бус дундаж борлуулалт бүр боломжтой бол борлуулалтын таамаглалыг ашиглаж захиалга хийх нь ирээдүйг илүү бодитой харахад түлхэц болж өгдөг.


Доорх хүснэгтээс борлуулалтын төлөвлөгөө, дундаж борлуулалт болон борлуулалтын таамаглалын ялгааг харна уу.



ree


Дундаж борлуулалтыг бодитой тооцох 5 хүчин зүйлс


Зөв бүтээгдэхүүн, зөв хугацаа:


Тухайн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ болон татан авалтын давтамж ихсэх тусам богино хугацааг ашиглах бол,


эсрэгээрээ борлуулалтын хэмжээ буурах тусам урт хугацааны борлуулалтын гүйцэтгэлийг ашиглах нь оновчтой байдаг.


Жишээ нь: A бүтээгдэхүүн – 1 сар; C бүтээгдэхүүн – 12 сар


ABC категорын талаарх ойлголт авахыг хүсвэл доорх линкээр орж үнэгүй сургалтыг үзээрэй:


Үнэгүй сургалтын линк: https://www.supply-chain.mn/free1


Улирлын шинж чанар:


Бид улирлын шинж чанарыг мэддэг мөртлөө мэддэггүй.


Учир нь улирлын шинж чанар нь ижил цаг хугацаанд байнгын давтагдах өсөлт бууралтын коэффициентыг хэлдэг.


Мэдээж энэ коэффициентыг олохын тулд хамгийн багадаа 3-5 жилийн дата хэрэг болдог.


Тухайн дата мэдээлэл дээр үндэслэн яг аль цаг хугацаанд өсөлт бууралтын өөрчлөлт байнгын шинжтэй гарч буйг тогтоодог.


Байнгын шинэчлэлт хийх:


Бүтээгдэхүүний өнгөрсөн хугацааны борлуулалтын гүйцэтгэлийг сар бүр шинэчлэлт хийж, ирээдүйг харах нь зах зээлийн нөхцөл байдалд тулгуурласан хариу үйлдэл үзүүлэхэд хэрэгтэй байдаг.


Бүтээгдэхүүний тасалдал:


Өнгөрсөн хугацаанд тухайн бүтээгдэхүүн тасалдалтай байсан тохиолдолд яг тухайн цаг хугацааны гүйцэтгэлийн дагуу дундаж борлуулалтыг тооцвол дахин тасалдал гарах эрсдэлтэй.


Иймд тасалдлыг хэмжиж дундаж борлуулалт дээр нэмж тооцох нь илүү ирээдүйг бодитоор таамаглах үндэслэл болно.


Барааны тасалдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр орж уншаарай:



Гэнэтийн борлуулалт:


Өнгөрсөн хугацаанд гэнэтийн зах зээлийн огцом өөрчлөлт, 


нэг удаагийн шинжтэй харилцагчийн худалдан авалтаас хамаарсан гэнэтийн том борлуулалт хийгдсэн тохиолдолд,


ирээдүйд дахин хийгдэхгүй тул тухайн гэнэтийн борлуулалтыг дундаж борлуулалтаас хасах шаардлагатай байдаг.


Дээрх дундаж борлуулалтыг бодитой тооцох 5 хүчин зүйлийг ашигласнаар ирээдүйг 80% магадлалтайгаар таамаглах боломжтой байдаг.


Иймд та бүхэн борлуулалтын гүйцэтгэл дээр суурилсан дундаж борлуулалтыг хамгийн түрүүнд ашиглаж захиалга боловсруулахыг санал болгож байна.


Хамгийн сүүлд нь хэлэхэд борлуулалтын төлөвлөгөө боловсруулж үйл ажиллагаандаа ашиглаж болно.


Харин захиалгын үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг дахин анхааруулж байна.


Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page