Аргачлал ашиглаж захиалага хийх
- Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК Info
- Dec 19, 2023
- 2 min read
Updated: May 12
Бараа материалын захиалга болон татан авалтын тоо хэмжээг мэдрэмжээр хийдэг цаг ард хоцорсон гэдгийг та мэдэж байгаа юу?
Учир нь эргэлтийн хөрөнгийг хамгийн үр ашигтай байдлаар дахин хөрөнгө оруулалт болгох тал дээр 1960 оноос хойш математик аргачлалуудыг туршиж ирсэн,
бөгөөд одоо үед тухайн аргачлалуудын дагуу хүний бараг оролцоогүй захиалгын тоо хэмжээг боловсруулдаг болсон гэж ойлгож болно.
Гэвч сүүлийн нэг жилийн хугацаанд Монголд үйл ажиллагаа явуулж буй 300 орчим компанитай холбогдож үзэхэд,
ихэнхи байгууллага нь яг л нэг удирдлага өөрийн мэдрэмжийн дагуу захиалгын тоо хэмжээг боловсруулсан хэвээр л байна.
Энэ нь нэг талаасаа асар их мөнгөн хөрөнгийг үнэгүйдүүлж, зардлыг өсгөж байгаа бол нөгөө талаасаа асар их боломж байгааг мөн илтгэж байна.
Иймд та бүхний цаашдын үйл ажиллагаанд тус болох үүднээс захиалга, нөхөн дүүргэлтийн аргачлалуудын ерөнхий ойлголтыг хүргэж байна.

Тухайн графикт тусгасны дагуу Захиалга биелэлтийн хугацааг уртасгах тусам Тодорхойгүй нөхцөл [Эрсдэл] байдал нэмэгдэж байна.
Жнь: Энгийн нэг хүнсний дэлгүүр лангуу, тавиур дээрээ өдөрт 2-3 удаа өөрийн жижиг агуулахаас бараа материал нөхөн дүүргэлт хийдэг гэж үзвэл эрсдэл хамгийн бага байна.
Харин тухайн дэлгүүр агуулахдаа татан авалт хийх шаардлагатай болбол хамгийн түрүүнд хэзээ? Ямар тоо хэмжээгээр? Гэдэг асуулт гарч ирнэ.
Үүнийг дагаад бид захиалга нөхөн дүүргэлтийн арга хэрэгсэл ашиглах шаардлага үүс ч байна.
Гэхдээ арга хэрэгсэл ашиглаж захиалга төлөвлөнө гэдэг нь хангалттай бус харин захиалга биелэлтийн хугацааны дагуу зөв арга хэрэгслээ ашиглах нь хамгийн чухал байдаг.
Захиалга биелэлтийн хугацааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр орж

ЗБХ = Захиалга биелэлтийн хугацаа,
У-шинж = Улирлын шинж
Энгийн MIN/MAX – Үлдэгдлийн хамгийн их байх түвшин болон бага байх түвшинг ашиглан хэзээ ямар тоо хэмжээгээр захиалга хийх тухай аргачлал.
Динамик MIN/MAX – Энгийн MIN/MAX ижил боловч улирлын шинж чанараас хамаарч Динамик байдлаар тооцдог. Мөн MAX тооцохдоо магадлалын дагуу боловсруулдаг.
Аюулгүй нөөц + Economic Order Quantity [EOQ] – Энэ аргачлал нь тухайн компанийн захиалга болон хадгалалтын зардал дээр үндэслэн жилд хэдэн удаа ямар тоо хэмжээгээр захиалах нь хамгийн үр ашигтай, оновчтой вэ? Гэдгийг олдог аргачлал.
Эцэст нь хэлэхэд бүхий л аргачлалуудын дагуу оновчтой захиалгын тоо хэмжээг боловсруулахад хамгийн чухал зүйл нь бодит дата мэдээлэл байдаг.
Хэчнээн сайн аргачлал ашиглаад тухайн аргачлалд ашиглаж буй дата мэдээлэл нь алдаатай бол бүх зүйл алдаатай болно шүү.
Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.
Таньд амжилт хүсье
