Бараа материалын нөөцийг удирдаг суурь 3 KPI
- Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК Info
- Feb 29, 2024
- 1 min read
Updated: May 12
Барааны материалын нөөцийн зохистой байдлыг ямар түвшинд байгааг доорх 3 гол түлхүүр үзүүлэлтийн хүрээнд зорилт тавьж хэмжиж болно.
Мөн гүйцэтгэл болон зорилтыг харьцуулж дүгнэлт хийж цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтөд түгээмэл ашигладаг.

Үйлчилгээний түвшин: Барааны нөөцийн хувьд үйлчилгээ гэдэг нь барааг бэлэн байгаа эсэхтэй холбоотой асуудал юм. Өөрөөр хэлбэл барааны бэлэн байдлыг борлуулалтын суваг бүрд хэмжиж дундаж хувийг тооцож тогтоодог. Тухайн үзүүлэлт ямар түвшинд байхаас хамаарч хэрэглэгч, харилцагчдад үйлчилгээгээ хэр сайн үзүүлэх нь шалгаалдаг. Тиймээс барааны бэлэн байдал нь борлуулалтад шууд нөлөөлөх үзүүлэлт гэж ойлгож болно. Иймд мэдээж хэрэг тухайн үзүүлэлтийг байнгын сайжруулах шаардлагатай.

2. Бараа материалын үлдэгдэл:
Дараагийн нэг чухал үзүүлэлт бол Бараа материалын эргэц буюу зохистой үлдэгдлийн нөхцөл байдал юм.
Энэ нь таны худалдан авалтад зориулсан хөрөнгө оруулалтын оновчтой байдал болон борлуулалтын нөхцөл байдлыг шууд илэрхийлэх боломжтой үзүүлэлт юм.
Мөн нөгөө талаас ямар хэмжээний эх үүсвэр ашиглан үнэ цэнийг бүтээж байгааг илэрхийлдэг.
Иймд аль болох байнга бууруулж багасгах шаардлагатай байдаг.ын зардалтай давхар харьцуулалт хийсний үндсэн дээр сонголт хийх

3. Үйлчилгээний түвшин:
Ихэнхи тохиолдолд компаниуд бараа материалтай холбоотой зардлыг дутуу үнэлдэг бөгөөд яг үнэндээ худалдаа үйлдвэрлэлийн компанийн хамгийн өндөр зардлууд бараа материал дээр гарч байдаг.
Үүний хамгийн гол төлөөлөл нь бараа материалд зарцуулсан мөнгөний зардал [хүүгийн зардал] байдаг.
Дэлхийн жишигт бараа материалтай холбоотой зардлууд дунджаар 18%-21% байдаг. Иймд зардлын хэмжээг тогтмол бууруулж байх нь компанийн ашигт ажиллагаанд чухал нөлөөтэй юм.
Зардлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линк дээр дарж дэлгэрүүлж үзээрэй.
Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.
Таньд амжилт хүсье
