top of page

Олон салбарын нөөцийг оновчтой удирдах нь

Updated: May 12

Хэрвээ та 3-с дээш салбар, борлуулалтын сувгаар дамжуулан эцсийн хэрэглэгчдэд шууд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэдэг бизнес эрхэлдэг бол наашаа  түр анхаарлаа хандуулаарай!

 

Олон борлуулалтын сувагтай компаниудын толгойг өвтгөсөн бас нэг асуудал бол суваг бүрийн, бүтээгдэхүүн бүрийн бараа материалын нөөцийг оновчтой удирдах асуудал юм.

 

Энэ талаарх тодорхой сайн туршлага болон шийдлүүдийг та доорх хэсгээс уншаарай.


ree

1.  Салбарын онцлог болон потенциалыг тооцох: Тухайн салбарын боломж нөхцөл байдалд тохирсон бараа материалын нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд доорх анхан шатны мэдээллүүд зайлшгүй шаардлагатай болдог.  

  • Тухайн салбарын эрэлтийн потенциал Энэ нь салбарт орж ирсэн хүний тоо болон салбарын хажуугаар өнгөрсөн хүний тоогоор ихэвчлэн хэмжиж болдог.

  • Худалдан авах чадварын потенциал – Тухайн салбар орлогожилтын ямар бүсэд байршсан байхаас хамааруулж тооцож болдог.

  • Салбарын байр зүйн онцлог Тухайн салбарын байршил дахь хэрэглэгчийн онцлогоос хамаарч өөр өөр байдаг.


Жишээ нь: Эмнэлгийн хажууд байршилтай эмийн сангийн гол борлуулалттай бүтээгдэхүүн нь орон сууцны дундах эмийн санд огт борлуулалтгүй байх жишээтэй.


2.  Бараа материалын захиалга/нөхөн дүүргэлт:


Тухайн борлуулалтын сувагт 7 хоног дотор нийлүүлэгч, үйлдвэрлэгч эсвэл агуулахаас 1 удаа нийлүүлэлт хийх боломжтой тохиолдолд энгийн MIN/MAX аргачлалыг ашиглан захиалга/нөхөн дүүргэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж болно.


[MIN/MAX аргачлалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзээрэй]


3.  Барааны захиалгыг салбарын ажилтнаас авахгүй байх:


Салбарын ажилтнаас захиалга авах нь доорх сул талуудтай байдаг тул ихэнхи сайн практикт авахгүй байхыг зөвлөдөг.


  • Салбарт ажиллаж буй хүмүүсийн хувьд хамгийн чухал зорилго нь борлуулалт байдаг тул тэд бүх бүтээгдэхүүнийг боломж гэж хардаг. Өөрөөр хэлбэл бүх нэр төрлийг байлгах, аль болох их хэмжээгээр байлгах сонирхолтой гэсэн үг. Иймд барааны илүүдэл тэдэнд тийм ч сонин биш байдаг тул БМ нөөцийн зарчимтай зөрчилддөг.

  • Захиалгын тоо хэмжээг хүнээр хийлгүүлэх нь эргээд тухайн хүний ур чадвартай шууд холбогддог тул салбарт байгаа бүх хүмүүс бүгд бараа материалын нөөцийн талаар мэдлэгтэй байх боломжгүй.


Иймд нэгдсэн байдлаар салбаруудын бараа материалын нөөцийг удирдах системийг бий болгох тухайн системийг сайжруулах, хянах бараа материалын мэргэжилтнийг бий болгох нь чухал байдаг.


Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.


Таньд амжилт хүсье





 
 
Лого цагаан 0.png

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Park villa хотхон, 101 тоот

  • Утас: 85259911 (Мэргэжилтэн, Ө.Энх-Амгалан)

  • Имэйл: amgaa@nmt.mn

МАНАЙ СОШИАЛ СУВГУУД

416-4169142_facebook-logo-facebook-white-icon-png-2018.png
White-YouTube-Logo-Transparent.png

©2022 by amgaa test. Proudly created with Wix.com

bottom of page